Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-05
Дугаар 347
Хэргийн индекс 128/2017/0448/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч Ц.А
Хариуцагч СБД ЗДТГД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Д.У
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СБД ЗДТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын Ц.А-ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд нь эрхэлж байсан албан тушаалд томилоогүй СБД ЗДТГД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Ц.А-ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23.723.410 /хорин гурван сая долоон зуун хорин гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Аад олгохыг, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагч СБД ЗДТГДд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.06.18 387 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Цогийн Одмаа Н.Г Б.Э
2017.09.15 566 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нанзадын Дамдинсүрэн Ц.Алтансувд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга;
2019.05.05 347 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Лхагвадуламын Батбаатар Ц.А СБД ЗДТГД
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.09.07 0645 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр Ц.А Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
2018.08.16 221/МА2018/0448 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхбатын Зоригтбаатар Ц.А Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.10.29 417 Улсын дээд шүүх Бямбаагийн Мөнхтуяа Ц.А Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга