Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-09-10
Дугаар 553
Хэргийн индекс 128/2018/0355/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч НЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд ТСА ХХК, БГД ЗДТГ
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2 дахь заалтыг тус тус баримтлан иргэн Д.Б-ээс НЗД д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар “газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 8 дугаар байрны хойд талд байрлах мөсөн гулгуурын талбай бүхий нийтийн эзэмшлийн 1371 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар БГД ЗДТГ т эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

2. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.5, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан  “БГД ЗД-ын “ТСА” ХХК-тай байгуулсан 2017 оны 36 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Б.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.