Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-10-31
Дугаар 675
Хэргийн индекс 128/2018/0754/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ВСТ
Хариуцагч УБЕГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Ш ХХК
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлий тухай хуулийн /2015 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.4, 12 дугаар зүйлийн 12.1, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Оюуны өмч, УБЕГ т холбогдуулан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Ш” ХХК-ийг БНХАУ-ын иргэн  ВСТ нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хариуцагчид хүлээн зөвшөөрүүлэх”, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтэнд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/364 дугаар бичгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, улсын бүртгэлийн ажиллагааны материалтай танилцах, мэдээлэл авах боломжийг даалгуулах” шаардлага бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ВСТ /WS Монгол Улсад оршин суух/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.