Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-06-27
Дугаар 413
Хэргийн индекс 128/2018/0260/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нанзадын Дамдинсүрэн
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч ОӨУБЕГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Б.Г, Б.Г, Ж.Э, Т.М, Н.Л
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, “Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.