Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-06-27
Дугаар 413
Хэргийн индекс 128/2018/0260/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нанзадын Дамдинсүрэн
Нэхэмжлэгч Л э х ХХК
Хариуцагч БЗД ИТХ, БЗД ЗД, БУДЦГХЗ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 52.2-т зааснаар “Л э х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БЗД ЗД, БУДЦГХЗ-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “БЗД ЗД, БУДЦГХЗ-ны даргатай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/035 дугаар гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 69 дүгээр зүйлийн 69.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан БЗД ИТХ-ын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд БЗД ИТХ шинэ акт гаргаагүй бол БЗД ИТХ-ын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоол хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг  гардан  авснаас  хойш 14 хоногийн  дотор  Захиргааны  хэргийн  давж  заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.