Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-10-30
Дугаар 672
Хэргийн индекс 128/2018/0263/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нанзадын Дамдинсүрэн
Нэхэмжлэгч Э.С
Хариуцагч НЗД
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Г.С
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.     Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг тус тус баримтлан Э.С-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж НЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн Г.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 01 дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах 261,77 м.кв газрыг Э.С-д өмчлүүлэхийг НЗДд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.