Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-11-19
Дугаар 728
Хэргийн индекс 128/2018/0510/З/Н
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Өлзийжаргал
Нэхэмжлэгч Б.Ө ХХК, БД ТББ
Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд, БХ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.7 дахь заалтыг  тус тус баримтлан нэхэмжлэгч “Б.Ө” ХХК-ийн БХгээс 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан дунд, ахлах ангийн сурах бичиг зохиох сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон БХд даалгах, нэхэмжлэгч “БД” Нийгэмд үйлчилдэг ТББ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/120 болон 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/263 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон БХд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, нийт 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдЗах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.