Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-12-21
Дугаар 2
Хэргийн индекс 128/2017/0352/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Өлзийжаргал
Нэхэмжлэгч Ц ХХК
Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд НЭ ХХК
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.9. 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “Нандин эрхэм” ХХК-иас Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот актын улмаас учирсан хохирол 770,089,736.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид,  гуравдагч этгээд “Нандин эрхэм” ХХК-иас төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж түүнд тус тус олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.06 221/МА2019/0133 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цэндийн Цогт "Ц" ХХК Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.13 150 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг "ЦМС" ХХК НМХГ-ийн БТХ-ын УБ