Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-12-19
Дугаар 844
Хэргийн индекс 128/2018/0364/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Өлзийжаргал
Нэхэмжлэгч О СӨХ
Хариуцагч НЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ц ХХК, Н6, Ю ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3 дахь хэсгийн 38.3.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “О” СӨХ-ны Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/596 дугаар захирамжийн “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын “О” СӨХ-д 2570 м2 хэмжээгээр газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хэмжээгээр сунгасан шийдвэр гаргахыг НЗД д даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Ц” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн “О” СӨХ-д газар ашиглуулсан захирамжаас давхцал бүхий 414 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс 35100 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.20 221/МА2019/0163 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Тунгалагсайхан "О" СӨХ Нийслэлийн Засаг дарга