Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-12-11
Дугаар 801
Хэргийн индекс 128/2017/0600/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Өлзийжаргал
Нэхэмжлэгч СБ ХХК
Хариуцагч ХУД ЗД, АМГТГ КХ, НЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ч.Т, Г.Г, Т.Ц, Б.О, Я.Х, “ЗС” ХХК, “НД” ХХК, “ХЭ” ХХК, “МНА” ТББ, “ПХ” ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 8 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2, 13 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1 дэх хэсгийн 31.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.16,  4.1.18,  4.1.19, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн 35.3.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “СБ” ХХК-ийн ХУД ЗД- 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 234 дүгээр захирамжийн “ЗС” ХХК-ийн эзэмшиж байгаа газраас давхцал бүхий 9900 м2 газрын эзэмших эрхийг,  2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжийн “Ханхүү энх” ХХК-д холбогдох хэсгийг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн Я.Хгийн газраас давхцал бүхий 4951 м2 газрын эзэмших эрхийг, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/343 дугаар захирамжийн “НД” ХХК-д холбогдох хэсгийг, 2013 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн А/279 дугаар захирамжийн иргэн Я.Туваанжав, Т.Ц, Г.Г нарт  холбогдох хэсгийг, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар захирамжийн Б.Од холбогдох хэсгийг,  2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “Плэнтхауз” ХХК-д холбогдох хэсгийг, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “МНА” ТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3, 29 дүгээр зүйлийн 29.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.2 дахь заалтыг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг “Залуусэтгэлгээ” ХХК, “Ханхүү энх” ХХК, Я.Х, “Нэйшнл” девелопер” ХХК, Я.Туваанжав, Т.Ц, Г.Г, Б.О, “Плэнтхауз” ХХК, “МНА” ТББ-ын газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг НЗДас гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаа тоологдохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэр хүчингүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг, гуравдагч этгээдүүдээс төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 140400 төгрөгийг гаргуулан “МНА” ТББ-д 70200 төгрөгийг, бусад гуравдагч этгээдүүдэд 70200 төгрөгийг олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.