Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-02-28
Дугаар 127
Хэргийн индекс 128/2018/0706/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Өлзийжаргал
Нэхэмжлэгч Ё.Н
Хариуцагч СБД 11-р ИТХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Нгийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Мөнхийн хайр” сүмийн байранд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гарсан “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэний танхимд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болон түүнээс гарсан тогтоолуудыг албан ёсны хуулийн дагуу хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардал болох нэхэмжлэгчид учирсан хохирол 1.000.000 /нэг сая төгрөг/-ийг болон сар тутам олгодог урамшууллыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 11 дүгээр хорооны “Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Батжаргалыг сонгох” тухай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлаас гаргуулсугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.04.24 221/МА2019/0229 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сосорын Мөнхжаргал Ё.Н Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал