Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-04
Дугаар 00003
Хэргийн индекс 119/2018/0035/З
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баттуулайн Болормаа
Нэхэмжлэгч "ЭК" ХХК
Хариуцагч ОАБӨСЗД, БӨСЗДТГ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "НТГ" ХХК-ийн ҮЭХ
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн “ОАБӨСЗД-ын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1493 дугаар “ЭК” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан  албан бичгийг нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг БӨСЗД хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн “ОАБӨСЗДТГ-ын “ЭК” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан татгалзлыг  хууль бус болохыг тогтоож, БӨСЗДТГ-т “ЭК” ХХК-ийн захиргаа болон нийт ажилчдын төлөөллийн хооронд байгуулсан хамтын гэрээ”-г бүртгэхийг даалгасугай. 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЭК” ХХК-д  олгосугай.

             4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.