Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-07
Дугаар 00006
Хэргийн индекс 119/2016/0027/З
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржийн Сарангэрэл
Нэхэмжлэгч О.Б
Хариуцагч ОАЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "Ц" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 12.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 165 м2 газар эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг ОАЗД /Д.Б/-д  даалгасугай.

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ын “ОАЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/280, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/502  дугаар захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллага болох ОАЗД-ын Тамгын газрын санхүүгээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.САРАНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.14 221/МА2019/0156 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхбатын Зоригтбаатар О.Б Орхон аймгийн Засаг дарга