Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-31
Дугаар 03
Хэргийн индекс 121/2019/0003/З
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч Ж.Ж
Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Улсад ажилласан хугацааг тооцох журмыг батлах тухай” 406 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн к, 5 дугаар зүйлийн б хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Жийн        1983-1986 онд аспирантурт суралцсан 3 жилийг ажилласан хугацаанд оруулан тооцож, 2008 оны 6 дугаар сараас хойш дутуу олгосон тэтгэврийг тооцоолж нөхөн олгохыг хариуцагч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.27 221/МА2019/0182 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн Д.Ж Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс