Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-10-23
Дугаар 656
Хэргийн индекс 128/2018/0661/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч НТГД
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, Татварын Ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн ТГД  үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Б ыг урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Б ын ажилгүй байсан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 4.888.302 төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч НТГД д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.01.16 221/МА2019/0031 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цэндийн Цогт Д.Б Нийслэлийн Татварын газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.11 61 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч Д.Б НТГазрын дарга