Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-12-12
Дугаар 808
Хэргийн индекс 128/2018/0229/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мишигдоржийн Батзориг
Нэхэмжлэгч С.С
Хариуцагч ГИХГД
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С.Сд 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,036,068 (хоёр сая гучин зургаан мянга жаран найм) төгрөгийг олгож, уг хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ГИХГДд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ГИХГДын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн С.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаар Б/46 тоот тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн С.Сийг мэргэжилтнээр томилох тухай дугаар Б/401 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.