Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-11-20
Дугаар 730
Хэргийн индекс 128/2018/0610/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мишигдоржийн Батзориг
Нэхэмжлэгч Жамбаагийн Ц
Хариуцагч СБЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 112 дугаар зүйлийн 112.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 102 дугаар зүйлийн 102.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж СБЗДдаргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Цг ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/28 тоот захирамжийг хүчингүй болгож, Ж.Цг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ж.Цд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,248,693 (дөрвөн сая хоёр зуун дөчин найм мянга зургаан зуун ерэн гурав) төгрөгийг олгож, Ж.Цгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СБЗДд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “Ж.Ц миний биед учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.01.30 221/МА2019/0056 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Тунгалагсайхан Ж.Ц Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.04.15 113 Улсын дээд шүүх Чулууны Тунгалаг Ж.Ц Сүхбаатар дүүргийн Засаг дарга