Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-12-13
Дугаар 820
Хэргийн индекс 128/2018/0959/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баатарын Адъяасүрэн
Нэхэмжлэгч ПЭ ХХК
Хариуцагч МУСЯНХААГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 47 дугаар зүйлийн 47.7, 54 дүгээр зүйлийн 54.5,  52 дугаар зүйлийн 52.1.7, 55.2, 55.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ПЭХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, Ариун-Очир ХХК, Наранбулаг трейд ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “НХААГ-18/0074 дугаартай тендерт ПЭХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгчээс "Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай 6-1/6455 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар тус шүүхийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/Ш32018/7876 дугаар шүүгчийн захирамж хүчингүй болсныг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.