Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-10-08
Дугаар 623
Хэргийн индекс 128/2018/0584/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч Х.Д
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2-д тус тус заасныг баримтлан Х.Долгормаагийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 ны 03 дугаар сарын 28-ны өдрийн Х.Долгормааг албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай б/346 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж,  цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул  цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил, нийт 22.6 жил, төрийн албанд нийт 24.11 жил ажилласныг тогтоолгох, нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.12.13 221/МА2018/0635 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр Х.Д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.02.25 48 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг Х.Д ШШГЕГ