Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-10-22
Дугаар 654
Хэргийн индекс 128/2018/0284/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч Монгол шаазан ХХК, Б. Алтанчимэг, Г.С
Хариуцагч НХТЕТГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.5, 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж “Риверсайд ланд” ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ 2016/01-29 дугаартай Архитетур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт, барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, инженерийн Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн “Риверсайд ланд” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.