Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-11-28
Дугаар 764
Хэргийн индекс 128/2018/0818/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэС
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Бын нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Мэргэжлээс шалтгаалах өвчний, улмаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээг зөвтгөн тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, мөн тус хэлтсээс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгож, хохирлыг барагдуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.01.31 221/МА2019/0067 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Доржгочоогийн Баатархүү Ц.Б Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс