Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-04-09
Дугаар 228
Хэргийн индекс 128/2017/0104/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч Б
Хариуцагч Гаалийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б****ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Б**** нь 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоож, нэхэмжлэгч Б****ыг 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалыг үргэлжлүүлэн хийлгэхгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 28 747 000 төгрөгийг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутган тооцож бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.