Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-04-10
Дугаар 234
Хэргийн индекс 128/2018/0409/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч Д, Ж, А
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д***, Ж****, А****нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Бн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн газрын албанаас иргэн Д.Дэчингийн нэр дээр 18647311594457 гэх нэгж талбарын дугаараар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Дандарбаатарын гудамж хаягт байрлах 272 м.кв эдлэн газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийг илт  хууль бус захиргааны акт болохыг тогтоож,  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн иргэн П****т холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийг хүчингүй болгож Ц.Баяр, Д.Жамьян, Г.Содбаатар нарт эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар иргэн Д***, Ж****, А****нарт амины орон сууцны зориулалтаар тус тус газар олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.