Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-10-02
Дугаар 610
Хэргийн индекс 128/2017/0525/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч Ж ХХК
Хариуцагч Засгийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2, 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн нэхэмжлэгч “Ж******” ХХК-ийн эзэмшлийн 400 га газартай холбогдох хэсгийг Засгийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Засгийн газраас шинэ акт гаргаагүй бол Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 400 га газартай холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч Засгийн газар нь  Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан журмын дагуу шийдвэр гаргаж шүүхийн энэ шийдвэрийг биелүүлбэл зохино.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар

зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.11.28 221/МА2018/0612 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цолмонгийн Сайхантуяа "Ж н" ХХК Монгол Улсын Засгийн газар
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.01.30 28 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ "Ж" ХХК МУЗГ