Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-10-05
Дугаар 687
Хэргийн индекс 128/2017/0561/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нэрэндашийн Дуламсүрэн
Нэхэмжлэгч З ХХК
Хариуцагч УУХҮСайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 17 дугаар зүйлийн 17.4, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З*****” ХХК-ийн гаргасан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдоржийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн 1-д заасан Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар  тушаалын 2 дахь хэсгийн “Ш***” гэснийг хассугай” заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..
3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.