Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-08-22
Дугаар 508
Хэргийн индекс 128/2017/0848/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч Л.С
Хариуцагч Оюутолгойн хяналт ТББ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Сауд гоби коэл транс ХХК Худалдаа хөгжлийн банк ХХК
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Оюу толгойн хяналт” ТББ-иас Ашигт малтмал, газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Сауд гоби коэл транс” ХХК-д олгосон МҮ-017038 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 

“Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Сауд гоби коэл транс” ХХК-д олгосон МҮ-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.2-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Сауд гоби коэл транс” ХХК-д олгосон МҮ-017038 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 

“Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Сауд гоби коэл транс” ХХК-д олгосон МҮ-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэн Л.Сүрэнхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Сүрэнхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Оюу толгойн хяналт” ТББ-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй. 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.08.18 587 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Бямбаагийн Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотын даатгал” ХХК ШӨХТГ
2018.08.22 508 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Лхагвадуламын Батбаатар Л.С Оюутолгойн хяналт ТББ
2018.08.22 508 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Лхагвадуламын Батбаатар Трансинконсулт ХХК Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн хэлтсийн Татварын улсын байцаагч, Нэхэмжлэлийн
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.11.27 221/МА2018/0609 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр “Т” ХХК Татварын ерөнхий газар
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.01.21 14 Улсын дээд шүүх Хөхийсүрэнгийн Батсүрэн “Т” ХХК Татварын ерөнхий газар