Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-12-14
Дугаар 821
Хэргийн индекс 128/2017/0398/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч Хандгайт хан ТББ
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хандгайт хан” ТББ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан хүсэлтийн дагуу 
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хандгайт дахь Тахилтын амны ойн сан бүхий газрын гэрээ, гэрчилгээг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Хандгайт хан” ТББ-ын гэрээгээр эзэмшиж байгаа ойн сан бүхий 673,24 га газрыг “Хандгайт хан” ТББ-д Ойн тухай хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхээр байгаль хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.