Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-12-13
Дугаар 815
Хэргийн индекс 128/2018/0546/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч Ч.Л
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Лхагвасүрэнг өмнө эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.  
2. Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ч.Лхагвасүрэнд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.863.155 /дөрвөн сая найман зуун жаран гурван мянга, нэг зуун тавин таван/ төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалыг ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнд олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.02.20 221/МА2019/0097 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Тунгалагсайхан Ч.Л Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.04.22 116 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Ч.Л НДЕГ