Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-11-15
Дугаар 719
Хэргийн индекс 128/2017/0754/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч Протек ХХК
Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Тендерийн үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Профешнл Арт ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Протек” ХХК-иас Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан “Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамнаас зарласан “XIII.5.1.9 ”Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” 201804292 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоох, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамнаас зарласан “XIII.5.1.9 ”Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх ”201804292 дугаартай тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтанд “Протек” ХХК-ийг шалгарсанд тооцохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.