Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-10-26
Дугаар 664
Хэргийн индекс 128/2018/0573/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч С.Г
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн  хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалын С.Ганнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,  27 дугаар зүйлийн 27.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн  хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаар тушаалын С.Ганнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Ганнасанг урьд эрхэлж байсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Ганнасанд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 6 сар 23 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  6.881.380 / зургаан сая найман зуун наян нэгэн мянга, гурван зуун наян мянга/ төгрөгийг  хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас гаргуулж, нэхэмжлэгч С.Ганнасанд олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.01.17 221/MA2019/0038 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сосорын Мөнхжаргал Г.Н Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.04.01 92 Улсын дээд шүүх Чулууны Тунгалаг С.Г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга