Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-05-29
Дугаар 329
Хэргийн индекс 128/2018/0152/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намжилын Долгорсүрэн
Нэхэмжлэгч М.У.Р ХХК
Хариуцагч А.М.Г.Т.Г.К.Х
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.20, 11 дүгээр зүйлийн 11.1.20-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.М.Г.Т.Г.К.Х-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “М.У.Р” ХХК-ийн XV-018243 дугаар тусгай зөвшөөрлийн 2017 онд төлөгдсөн 255,128,914 төгрөгийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцохыг А.М.Г.Т.Г.К.Х-т даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.