Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-10-25
Дугаар 663
Хэргийн индекс 128/2018/0531/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэннадмидын Батсүрэн
Нэхэмжлэгч МЦБМ ХХК
Хариуцагч Гаалийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,  38.1.13, 38.3  дахь заалт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 11.2, 11.2.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “МЦБМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 7.386.609.320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 7.386.609.320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлсөн захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар нэхэмжлэгч “МЦБМ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МЦБМ” ХХК-д олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.