Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-06-06
Дугаар 354
Хэргийн индекс 128/2017/1025/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Өлзийжаргал
Нэхэмжлэгч С.Г, Б.Б, Т.Н, С.Ц, П.М, С.М, Г.Н, Ж.Э, Г.Н, Л.М, М.С, Б.Б, Ч.Н, Л.С, С.У, Ц.Б, Н.О, Ш.Б, С.Х, З.А, М.О, Э.А, Б.Б, М.Н, Ц.Г, Ц.Э, М.Х, Б.Б, Ж.Э, А.Д, С.Ч, Н.Б, Ш.Б, Н.Н, М.Э, Ж.Г, Д.П, Д.Ц, Г.Б, Ц.М, Ц.Б, Р.Б, Б.А, Л.О, Б.Т, Д.О, С.Д, Ц.Э, Д.Э, Ш.Б, Г.Б, Г.О, Д.О, П.Б, Д.А, Б.О, Д.С, Х.Н, Ж.О, Б.Х, Н.О, Н.Б, Ү.Э, С.Я, Х.М, Б.Д, Ч.Ц, С.О, Л.Б, С.Э
Хариуцагч НИТХТ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Тусгай зөвшөөрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.3, 65 дугаар зүйлийн 65.2, 66 дугаар зүйлийн 66.3, 66.3.2, 66.6, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн З.А нарын 70 иргэний нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн НИТХТ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг НИТХТ-д даалгасугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан З.Алтан нарын 70 иргэнээс гаргасан “УБХЕМ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1  дэх хэсэгт зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон улсын төсвөөс тус тус 35100 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.