Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-11-30
Дугаар 758
Хэргийн индекс 128/2018/0677/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Могнооны Цэцэгмаа
Нэхэмжлэгч АЕСН ХХК
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны Тендерийн үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Некст степ инженеринг ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7, 36.16, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.6, 39.7, 39.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АЕСН” ХХК-ийн гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Некст степ инженеринг” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “АЕСН” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.