Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-12-06
Дугаар 782
Хэргийн индекс 128/2017/0416/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сураагийн Отгонтуяа
Нэхэмжлэгч Э ХХК
Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хороо,
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд П ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 34.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Электрон техник” ХХК-ийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд тус тус холбогдуулан гаргасан;

“Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дүгээр дүгнэлтийн “ “Э” ХХК-д холбогдох хэсэг”, “Багц 2-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэв” гэх хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох; 

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хорооны “Протек” ХХК-тай хэлэлцээ хийж, шаардлага хангасан нөхцөлд шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэв” гэх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох;

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “П” ХХК-ийн хооронд 2017 оны 12 сарын 15-ны өдөр байгуулагдсан ТТ-2017/Х.1.3.16-02 дугаартай “Соёл, урлагын байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ илт хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 2/12318 дугаартай “П” ХХК-д 179,501,600 төгрөгөөр шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.09.27 703 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Оюунбатын Оюунгэрэл Т ХХК Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар
2018.12.06 782 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Сураагийн Отгонтуяа Э ХХК Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хороо,
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.12.21 0891 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Тунгалагсайхан “Т ф” ХХК Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.02.26 90 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч "Т" ХХК Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д, И.Х нар