Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-27
Дугаар 123/ШШ2019/0011
Хэргийн индекс 123/2019/0012/З
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бат-Өлзийгийн Хажидмаа
Нэхэмжлэгч Б.Т
Хариуцагч Т.Ө.А-н З.Д
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5,  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37, 33 дугаар зүйлийн 33.7, 33.12, 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.Т-н “Т.Ө.А-н З.Д-н 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Цагийн хязгаар тогтоох тухай” А/340 дугаартай захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалт болох “сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт  архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй”  гэсэн заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн  оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЖИДМАА

                                                ШҮҮГЧ                                   Д.ЗОРИГТБААТАР

                                                ШҮҮГЧ                                   Ч.ОДСҮРЭН

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.08.07 221/МА2019/0409 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн Б.Т Төв аймгийн Засаг дарга