Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-02-01
Дугаар 85
Хэргийн индекс 128/2019/0913/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч У овогтой Ү С
Хариуцагч УБЕГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/ -ийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/02 дугаартай “хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, “ЖБД” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын дагуу компанийн мэдээлэлд орсон өөрчлөлт буюу гүйцэтгэх захирлаар Ү.С томилогдсон мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг УБЕГт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.