Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-02-01
Дугаар 87
Хэргийн индекс 128/2018/1025/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч НДЕГ ХШГМ, улсын ахлах байцаагч Н.Б, Б.З
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1, 15 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 31 тоот актын 1 дүгээр хавсралтын 1, 2, 3-т заасан иргэн Д.Гарам, Б.Баянжаргал, Ц.Гэрэлбадрах, 2 дугаар хавсралтын 1-6, 9-10, 12, 14-т заасан иргэн П.Амгалан, Д.Гарам, С.Болор-Эрдэнэ, С.Даваасүрэн, Ц.Батхишиг, Ч.Баярцэнгэл, Э.Пүрэв-Очир, Н.Гансүх, М.Бат-Ууган, Ш.Даваахүү нарт олгосон тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцсон, алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, актаар тогтоосон төлбөрийг 15.422.552 төгрөгөөр багасгаж”, нэхэмжлэлийн шаардлагаас “актын 2 дугаар хавсралтын 11-д заасан Б.Буянмөнхөд төлсөн тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож, алданги тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах, актаар тогтоосон төлбөрийг 1.552.500 төгрөгөөр багасгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.