Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-03-20
Дугаар 192
Хэргийн индекс 128/2018/0702/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашравдангийн Халиуна
Нэхэмжлэгч З С
Хариуцагч НИТХ
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь хэсгийг баримтлан “Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл” хэмээх шашны байгууллага байгуулахаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл” хэмээх бурхны шашны үйл ажиллагаа явуулах байгууллагын зөвшөөрөл олгохыг НИТХд даалгах” тухай нэхэмжлэгч З.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.