Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-06-10
Дугаар 042
Хэргийн индекс 110/2019/0037/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зукарын Гүльбарша
Нэхэмжлэгч А ХХК
Хариуцагч Төрийн байгууллага
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ий нэхэмжлэлээр үүсгэсэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “А” ХХК-иас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Бугат сумын төвд баригдсан халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, халаалтын зуухны барилга, байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аймгийн Засаг даргаас  70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.