Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-23
Дугаар 031
Хэргийн индекс 110/2018/0060/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Махайн Риза
Нэхэмжлэгч Е.Х
Хариуцагч Төрийн байгууллага
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.Х нарын нэр бүхий 11 хүний тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны 46 дугаартай “Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай” тогтоолын 1 дэх хэсгийн ...гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд тухайн үед зээлээр гүйцэтгэсэн ажлын зардалд 488.000.000 төгрөг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг тус тус хуваарилахаар тогтоосныг хүчингүй болгох, тусламжийн мөнгө болох 1.023.000.000 төгрөгийг Бүгд Найрамдах Казакстан Улсын саналыг харгалзан ил тод, шударга хуваарилахыг, хүмүүнлэгийн тусламжийг үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд хуваарилахгүй байхыг, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөгийг хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөөр тарааж өгөхийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                      

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.