Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-03-14
Дугаар 017
Хэргийн индекс 110/2019/0001/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сеймуратын Еркеш
Нэхэмжлэгч Б.Н
Хариуцагч Төрийн байгууллага
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/  3 дугаар зүйлийн 3.1.4,17 дугаар зүйлийн 17.3,  Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр  төрсөн, БЮ17250916 регистрийн дугаартай, Хангелди овогт К.А-г 2017 оны 05 дугаар сарын 19-нд төрсний бүртгэлийн 8301000374 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.08 221/Ма2019/0255 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ганзоригтын Билгүүн Б.Н Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс