Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-03-06
Дугаар 016
Хэргийн индекс 110/2019/0004/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сеймуратын Еркеш
Нэхэмжлэгч М.Р
Хариуцагч Төрийн байгууллага
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд М.Н
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 18 дугаар зүйлийн 18.1,18.4,18.7 дах заалтыг тус тус баримтлан   нэхэмжлэгч М.Рийн “Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/87 дугаар  захирамж болон уг захирамжийг үндэслэн “Ботахара овогт Хаданы Аийг Саныраупушыхсары овогт  М.Н” гэж өөрчлөн бүртгэсэн  ахаданбовог, эцгийн нэр, өөрийн нэр өөрчилсөн бүртгэлийг  хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.