Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-07-05
Дугаар 115/ШШ2019/0016
Хэргийн индекс 115/2019/0010/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баярын Цэнд
Нэхэмжлэгч БТ ХХК
Хариуцагч Дорноговь аймгийн Т-ын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл (2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан үеийн)-ийн 74.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл (2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх үеийн)-ийн 74.1 дэх зүйлд заасныг баримтлан хариуцагч нарын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 0602201804 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар оногдуулсан шийтгэлийн нөхөн төлүүлэх татварт тооцсон 2184090 /хоёр сая нэг зуун наян дөрвөн мянга ер/ төгрөгийн алдангийг 1096650 /нэг сая ерэн зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөг болгон багасгаж, алдангийн үлдэх хэсэг  болох 1087439 /нэг сая наян долоон мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг буюу уг “Шийтгэлийн хуудас” дахь 5483254,60 төгрөгийн нөхөн татвар, 1644976,40 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж гомдол гаргагчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114. 1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ЦЭНД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.