Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-30
Дугаар 14
Хэргийн индекс 114/2019/0007/з
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч "Саян майнинг" ХХК
Хариуцагч Хонгор сум Засаг дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд "Нью сиян" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

             1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1  дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Саян майнинг” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 тоот  захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн  2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаар шүүгчийн захирамж нь хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан тохиолдолд эцсийн шийдвэр гартал хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

 

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.НАРАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.07.18 221/МА2019/0387 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ганзоригтын Билгүүн "См" ХХК Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга