Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-30
Дугаар 15
Хэргийн индекс 114/2017/0035/з
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч "Заамар гоулд" ХХК
Хариуцагч Хонгор сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "Газар хэвлий" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

             1.Газрын тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1, 38.3.3, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тус тус хууль бус байсан болохыг тогтоож, мөн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалт, хавсралтын 5 дахь заалтын “Газар хэвлий” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгож, “Газар хэвлий” ХХКомпанид олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Газар хэвлий” ХХК-нь бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Заамар гоулд” ХХК, гуравдагч этгээд “Газар хэвлий” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй  болох  ба  нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  нар

шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

                            

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.НАРАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.