Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-06-27
Дугаар 19
Хэргийн индекс 114/2018/0036/з
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамъянхоролын Оюунчимэг
Нэхэмжлэгч Ч.А
Хариуцагч ДУА Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарт газрын хянан баталгааны дүгнэлтийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож,  газрын хувийн хэрэгт авагдсан “Гэр хороололын газрын төлөв байдал,чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”-ийг нэхэмжлэгч нарт олгохыг хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт  даалгасугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд  зааснаар  шүүхийн  шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй

болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                   Ц. БАЙГАЛМАА

                                                                                                   З.ЭНХТУЯА

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.11.13 34 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Далантайн Нарантуяа О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нар Дархан-Уул аймгийн Засаг дарга
2018.12.17 35 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Жамъянхоролын Оюунчимэг Ц.Н Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс
2019.06.27 19 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Жамъянхоролын Оюунчимэг Ч.А ДУА Засаг дарга
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.02.21 221/МА2019/0105 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Доржгочоогийн Баатархүү "А" ХХК Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба
2019.02.21 221/МА2019/0102 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Доржгочоогийн Баатархүү О.Ц нарын 8 иргэний Дархан-Уул аймгийн Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.04.29 127 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг Ч.А ДУА-ийн ЗД