Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-07-04
Дугаар 21
Хэргийн индекс 114/2019/0006/з
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч "Дарсантех" ХХК
Хариуцагч Д.Б. Б.Б
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Дарсантех” ХХК нь татварт 95,446,937.20 төгрөгийн төлбөр оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шаардлагаас хэсэгчлэн 1,549,384.60 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч татгалзаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3-д тус тус заасныг баримтлан үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудаснаас нэхэмжлэгч “Дарсантех” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварт нөхөн ногдуулсан татвар 57,978,027.30 төгрөг, торгууль 17,393,408.20 төгрөг, алданги 18,526,117.20 төгрөг, нийт 93,897,552.70 төгрөгийн төлбөр оногдуулсныг хүчингүй болгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч,  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, нар шүүхийн шийдвэрийг тус шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг танилцуулсугай.

  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                                                                                                                                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХТУЯА                                      

 

 

 

 

 

 

         

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.