Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-07-22
Дугаар 17
Хэргийн индекс 115/2019/0010/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч А.Б
Хариуцагч Х газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Б.Н
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

ТОГТООХ нь:
1.    Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн  26 дугаар зүйлийн 26.4, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйл, 102 дугаар зүйлийн 102.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Дорноговь аймгийн Х газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “А.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “А.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/26 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Дорноговь аймгийн Х газраас 2,216,236.00 /хоёр сая хоёр зуун арван зургаан мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгосугай.

2.    Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7/-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 /далан мянга хоёр зуу/  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгосугай.

4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.СИЙЛЭГМАА
    

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.