Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-08-16
Дугаар 26
Хэргийн индекс 116/2019/0022/З
Шүүх Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батбаярын Оюун
Нэхэмжлэгч БС-ын ЗДарга Д.Б
Хариуцагч ДА дахь ТАБ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт, Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5, дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төрийн аудитын тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.4, 15 дугаар зүйлийн 15.1.12, 19 дүгээр зүйлийн  19.3, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Дорнод аймгийн Б сумын ЗД Д.Бийн  нэхэмжлэлтэй, тус аймгийн ТАБ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ТАБ-ын 01/49НАГ-2019/06/-НА” дугаар төлбөрийн актыг хүчингүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3, 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Дорнод аймаг дахь ТАБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.                                                  

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.ОЮУН                    

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.